| Ойн газрын танилцуулга |
|
|
|
| Зохиогч Administrator |
| Лхагва гараг, 19-08-2009 05:12 |
“ОЙН ГАЗАР”-ЫН ТАНИЛЦУУЛГА 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан бөгөөд энэхүү хуулийн 13 дугаар зүйлд “Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ажиллах”–аар хуульчлагдсан юм. Иймд ”Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд ”11. “Ойн хэрэг эрхлэх газар” гэж нэмж оруулахаар санал оруулж, Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлуулав. Тус агентлагийн эрхлэх асуудлыг Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, жил бүр ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг тогтоох үндэслэл, санал боловсруулах, ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ойн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, ойжуулах, ногоон хэрэм, ойн зурвас байгуулах, улсын төсвөөс ойжуулалтад зориулан олгосон хөрөнгийг хуваарилах, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг сонгон авах, тухайн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах, орон нутаг дахь Ойн анги, иргэдийн нөхөрлөл зэргийг мэргэжлийн удирдлагаар хангах, ой зохион байгуулалт, ойн сангийн бүртгэл, тооллого явуулах, ойг хамгаалах дэвшилтэд арга технологи судлан боловсруулах, мод сөөгний үрийн нөөцийн сан бүрдүүлж, мод үржүүлгийн газар байгуулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон болно. Түүнчлэн ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг хариуцдаг. Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 212 дугаар тогтоолоор “Ойн хэрэг эрхлэх газар” Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” статустайгаар шинээр байгуулагдсан болно. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаварын дагуу Байгаль орчны сайдын 2008 оны 6 сарын 19-ний өдрийн 226 тоот тушаалаар Ойн хэрэг эрхлэх газрын дүрэм, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөр, газрын бүтэц, орон тоог ёсчлон баталсан. Тус тушаалаар Ойн хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны цар хүрээ нь Байгаль орчны яам, аймгуудын Байгаль орчин, жуулчлалын газрууд, Нийслэлийн байгаль хамгаалах газар, ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, сум дундын ойн ангиуд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагуудтай харилцан хамаарч байна. 2008 онд Ойн хэрэг эрхлэх газар нь Удирдлага, санхүүгийн хэлтэс, Ойжуулалт “Ногоон хэрэм”-ийн хэлтэс, Ойн менежментийн хэлтэс гэсэн үндсэн 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байлаа. Монгол улсын Засгийн газрын “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор “Ойн хэрэг эрхлэх газар”-ыг “Ойн газар” нэртэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинэчлэн байгуулсан бөгөөд Ой усны хайгуул судалгааны төвийг татан буулгаж, түүний чиг үүргийг холбогдох агентлаг буюу Ойн газарт шилжүүлсэнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 86 тоот тушаалаар Ойн газрын дүрэм, хөтөлбөр, бүтэц, орон тоог баталсан. Энэхүү бүтцээр Ойн газар нь 4 хэлтэс, 1 алба, 4 тасаг, 1 товчоо, даргын зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Энд, “Ногоон хэрэм” ажлын алба, Ойн нөөц, ой хамгааллын хэлтэс, Ойн ашиглалтыг зохицуулах хэлтэс, Ойжуулалтын бодлогын хэлтэс, Захиргаа, санхүүгийн хэлтэс, Ой зохион байгуулалтын тасаг, Тэмцлийн ажлын тасаг, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тасаг, Санхүү, төлөвлөлтийн тасаг, Ойжуулалтын зураг төсвийн товчоо, Модлог ургамлын цэцэрлэг /Дендрари/, Үрийн төв лаборатори байна. Ойн газар нь Монгол орны байгаль орчинд ойн салбарын дотоод болон гадаад бодлого, төрийн зохицуулалтыг хариуцан хэрэгжүүлж ажиллахаас гадна, ой модыг нөхөн сэргээх, үржүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох бусад олон арга хэмжээг хариуцан ажиллаж байна. Мөн Монгол орны ойн нөөцийг судлах, түүнийг хамгаалж ашиглах судалгаа-шинжилгээний ажлыг удирдан явуулж, ард иргэдэд ойг нөхөн сэргээх, хайрлан хамгаалах төлөвшил, ёс суртахууныг бий болгохоор зорин ажиллаж байна. Хууль, эрхзүйн орчин: - Монгол Улсын Үндсэн хууль - Монгол Улсын Засгийн газрын тухай хууль - Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль - Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль - Монгол Улсын Төрийн албаны тухай хууль - Ойн тухай хууль - Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал - Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал - Төрөөс эклогийн талаар баримтлах бодлого - Ойн тухай үндэсний хөтөлбөр - Бусад хууль тогтоомж, хөтөлбөр, бодлогын баримт бичиг. ОЙН ГАЗАР 2009 он Comments (0) |
| Сүүлд шинэчлэгдсэн ( Ням гараг, 20-09-2009 07:49 ) |




