| Тендер шалгаруулалт -2009 |
|
|
|
| Зохиогч Administrator |
| Бямба гараг, 19-09-2009 06:54 |
|
ОЙН ГАЗРААС 2009 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН БАЙДАЛ 1. БОАЖСайдын 2009 оны 15 тоот тушаалаар батлагдсан Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2009 оны хуваарьт ой зохион байгуулалт, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хуваарь, зардлыг баталсан. Энэ дагуу Ойн газрын даргын 2009 оны 4 сарын 10-ны өдрийн 22 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо байгуулж “Ой зохион байгуулалт, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд шаардлагатай байгаа химийн бодис нийлүүлэх, АН-2 онгоц түрээслэх нээлттэй тендер”-ийг 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр орон даяар нээлттэй зарласан. Нээлттэй тендерт анх удаа ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөлүүдийн ойн санд ой зохион байгуулалт хийх ажилд “Ойн хайгуул” ХХК, Сэлэнгэ аймгийн нэр бүхий 14 суманд ой зохион байгуулалт хийх ажилд “ОХСТ” ХХК-иуд шалгарч ажил гүйцэтгэж байгаа болно. 2. “Ой зохион байгуулалт, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд шаардлагатай байгаа химийн бодис нийлүүлэх, АН-2 онгоц түрээслэх нээлттэй тендер”-ийг 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр орон даяар нээлттэй зарласан. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд шаардлагатай химийн бодис нийлүүлэх ажилд “Цэцүүх трейд” ХХК, Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд онгоц түрээслэх ажилд “МОННИС Эйр сервис” ХХК-иуд тус тус шалгарч химийн бодис, нислэгийн асуудлыг шийдвэрлэсэн. Харин 2009 оны 5 дугаар сарын 12-нд урилгаар илгээсэн “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэх хязгаарлагдмал тендер”-т Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймгийн ойн санд хийх тэмцлийн ажилд “ОХСТ” ХХК, Төв аймаг, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулсын ДЦГ, Хэнтий аймгийн ойн санд хийх тэмцлийн ажилд “Хөвчийн хоймор” ХХК, Булган, Орхон аймгийн ойн санд хийх тэмцлийн ажилд “Ойн таксаци” ХХК тус тус шалгарч ажил гүйцэтгэж байна. 3. БОАЖСайдын 2009 оны 166 тоот тушаалаар батлагдсан “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх нэмэлт ажлын хэмжээ, зардал”-ыг баталсан. Энэ дагуу Ойн газрын даргын 2009 оны 66 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо байгуулж хязгаарлагдмал тендерийг 6 сарын 29-ний өдөр мэргэжлийн, чадвартай компаниудад үнийн санал ирүүлэх урилга илгээн зарласан. Баянхонгор, Увс, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн зарим сумын ойн санд хийх тэмцлийн ажилд “ОХСТ” ХХК, Булган, Сэлэнгэ аймгийн зарим сумын ойн санд хийх тэмцлийн ажилд “Викингийн ой” ХХК, химийн бодис нийлүүлэх ажилд “Урга хам” ХХК, АН-2 онгоцны түрээслэгчээр “МОННИС Эйр сервис” ХХК-иуд тус тус шалгарсан. 4. БОАЖСайдын зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр “Ойн зурвас байгуулах, мод үржүүлгийн газрын бааз суурийг бэхжүүлэх, мод тарьж орчноо цэцэрлэгжүүлэх, жимсний плантацид тарилт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендер”-ийг зохион байгуулж явуулсан бөгөөд гэрээний дагуу тарилтын ажлууд Нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-уул, Налайх дүүргүүд болон Говьсүмбэр, Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Булган, Баянхонгор аймгуудад хийгдэж эхлээд байна. Comments (1) |
| Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба гараг, 19-09-2009 07:07 ) |



