Манай орны ойд хүнс тэжээлийн ач холбогдолтой олон зүйлийн мөөг ургадаг. Эдгээрийн нөөц судлагдан тогтоогдоогүй боловч ой судлалын ажлын явцад илэрсэн 10 гаруй зүйл мөөг байдаг байна. Ойн мөөгийг төдийлөн их хэрэглэж заншаагүй боловч сүүлийн жилүүдэд төв, суурин газрын зарим оршин суугчид ойд ургадаг хүнсний мөөгийг түүх, анхны боловсруулалт хийх, хоол хүнсэндээ хэрэглэх аргыг эзэмшиж байгаагаар энэ зүйл дагалт баялгийг ашиглах асуудал өргөжих төлөвтэй байна. Ойд ургадаг хүнс, тэжээлийн мөөгийг зөв таньж түүж бэлтгэх, хэрэглэх аргыг эзэмших явдал чухал юм. Mөөгний ургац ихтэй жил га-аас 100 кг хүртэл хэмжээгээр түүж болдог байна. Ихэнх зүйл мөөг боги но насалдаг бөгөөд чийгийн тохиромж бүрдсэн үед барзгар хусандай, хагархай сархиаг, шар хусандай зэрэг мөөг хөрсний гадаргууд цухуйсныхаа дараахан 2-3 хоногт бүрэн боловсордог байна.
Манай орны ой хөвч. хээр тал, цайдам хөндийд цагаан мөөг. хар мөөг. эгэл Ба шинэсний тосондой. идэшний бөөндий. хилэн хөвдмөг зэрэг ХҮНСНИЙ янз бүрийн мөөг ургадаг.
Мөөгөнд хүний бие махбодид чухал шаардагдах уураг. өөх тос. эрдэс давс. микроэлемент зэрэг шим тэжээлт бодис байдаг бөгөөд гойд сайхан амт. үнэртэй. тэжээллэг сайн чанартай тул хатаах. давслах. цуужуулах аргаар амт чанарыг нь муутгалгүй нөөцөлж хүнсэнд хэрэглэнэ. Мөн зарим мөөг өвчин анагаах ба хортой бодис агуулдаг учраас тэр бүрийг түүж хүнсэнд хэрэглэж бОЛОХГҮЙ.
МӨӨГ ТҮҮХ: Олон зүйл мөөгний ургах хугацаа харилцан адилгүй боловч ерөнхийдөө 7 дугаар сараас 10 дугаар cap хүртэл үргэлжилнэ.
Мөөгийг өдрийн аль ч цагт түүх боловч өглөө эрт шүүдэр эгшихээс өмнө түүх нь тохиромжтой.
Яагаад гэвэл, энэ үед мөөг биелэг нягт байдаг тул тийм ч амархан хагарч бутардаггүйн дээр сайн харагддаг. Мөөгийг хөрс шороотой нь ухаж авахыг эрс хоригловол зохино.
Мөөг түүхдээ шилбэнээс нь барьж мушгих маягаар хөдөлгөн зөөлөн татаж юмуу эсвэл мөөгний шилбийг газраас дээгүүр хурц хутгаар огтолж авна. Хэрвээ сугалж авсан бол мөөг байсан газар шилбэнийх нь шороог унагаж. ором хонхорыг нь шороогоор дүүргэж булах хэрэгтэй.
Мөөгийг зэгс. бургасаар хийсэн сагс. сийрсэн сав, хуванцар буюу паалантай саванд түүнэ.
Мөөг нүүрс ус ихтэй учраас амархан мүүддаг тул түүсэн даруйдаа төрөл зүйлээр нь ангилан өт хорхойд идэгдсэнийг нь ялгаж 8 цагийн дотор боловсруулна.
МӨӨГНИЙ ХОРТОЙ ЭСЭХИЙГ ТОДОРХОЙЛОХ:
Хортой мөөг харьцангуй нарийхан шилбэтэй. түүн дээрээ үе мэт мэдэгдэм цагирагтай. малгайнхаа дээд гадаргууд өөр өнгийн толботой. эсвэл шилбэнийхээ ёзоорт уутан шилбэвчтэй юмуу түүний товруу маягийн үлдэгдэлтэй. Хортой мөөг эдгээр шинжээр хоргүй мөөгнөөс ялгагдах боловч хүнсний зарим мөөгтэй гадаад байдлаараа тун төстэй. Хортой мөөгийг таних өөр хялбар арга бий. Мөөгнийхөө малгайн хэсгээс 1— 3—5см зузаан хэрчмийг зүсэн авч сонингийн цаасан дээр тавьж норсон хэсгийг балын харандаагаар тойруулан хүрээлээд үүссэн толбыг хатсаны дараа түүн дээр шингэрүүлээгүй давсны хүчил дусаахад хөх өнгө тодорвол мөөг хоргүй. харин хөх ягаан. ягаавтар өнгөн дээр улаан толбо үүсвэл хортойн шинж гэж үзнэ.
1.ЦАГААН МӨӨГ Рядовка монгольская
Малгай: Салбант мөөгний овогт хамаарагдах хамгийн их тархсан тэжээллэг чанараараа нилээд үнэлэгддэг сайн чанарын ургамал юм. Цагаан мөөгний малгайн оройн цагааан, томорсон үедээ голчоороо 6-19 см, зарим нь 21 см ч байдаг. Шилбэ иь суурь руугаа бүдүүрсэн богионовтор, малгайтайгаа бат бэхлэгдсэн, малгайтайгаа адил цагаан өнгөтэй байна. Доод тал буюу спор бүхий давхарга нь цагаан өнгийн салбангуудаас тогтоно. 6 дугаар сарын сараас 9-10 дугаар сар хүртэл ургадаг.
Ургах газар: Манай орны ойт хээр, тал хээрийн бүсэд маш өргөн тархсан асар их бэлтгэл нөөцтэй. Хээрийн цагаан мөөг гол төлөв чийглэг зөөлөн хөрсөнд уулын ар, хажуу хөндийг өгсөн хөх манан татуулан ургадгыг бид мэднэ. Хээрийн цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургахгүй, мөөгний махлаг хэсгийг хугалсны дараа цагаан өнгөө алддаггүй онцлогтой.
Бэлтгэх хугацаа. Цагаан мөөгийг намар 8 дугаар сард түүж авна. Хур бороо ихтэй жил элбэг урагана. Өглөө эрт түүх нь илүү тохиромжтой. Эрт түүхэд сая гарсан мөөг чийрэг чанга байхаас гадна өглөөний нарны туяанд тод харагдах талтай.
Боловсруулж хэрэглэх:
Сийрсэн сав хувинд түүх нь илүү тохиромжтой. Мөөгийг гүйцэт хатаах хэрэгтэй. Хэрэв дутуу хатсан бол амархан муудах хэт хатсан бол чанараа алдана. Хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана. Цэвэрлэхдээ угааж болохгүй харин арчих буюу их шороотой хэсгийг огтлон хаяж цэвэрлэх нь зүйтэй Мөөгний өт хорхойг устгахын тулд буцламтгай халуун усанд 2-3 удаа хурдан дүрээд усыг сэврээнэ. Том мөөгийн 4-6 хэсэг болгож арай жижгийг 2-4 хэсэг бүр жижиг мөөгийг хэвээр нь хатаана. Утсанд хэлхэж хатаахдаа мөөгний хэрчим бүрийн хооронд жижиг цаас хавчуулна. Мөн түүнчлэн цахилгаан хатаагч шүүгээний 45 хэмийн халуун нөхцөлд дэлгэцэн дээр сийрэг тарааж тавьж 5-6 цаг болгоод, гүйцэт хатаахын тулд 60-70 хэмийн халуун бүолтол нэмээд хатаана. Хатааж гүйцсэн мөөгийг гараараа барьж үзэхэд хуурай, амархан үйрч унахгүй хөнгөн байдаг. Цагаан мөөгийг хоолны хольцонд хэрэглэгдэг үнэтэй материал төдийгүй экпортын чухал ач холбогдолтой.
Хэрэглэх заавар: Цагаан мөөгийн дотор уураг, нүүрс-ус, тос, органик хүчил, фегмент, үнэрт болон будагч
2. ХАР МӨӨГ Шампиньон
Малгай: Голчоороо 7—14см, эхлээд тал бөмбөлөгөрхүүбайснаа томорч хавтгай болдог. Гаднах элгэвч нь задран шилбэндээ цагираг болон хоцорно. Цагаанөнгөтэй, цайвар юмуу хүрэвтэр туяатай хуурай гөлгөр
юмуу хайрсархаг гадаргуутай.
Салбан: Малгайны доод талын элгэвч задрахадягаавтар өнгийн салбан гарч ирэх бөгөөд цаашдаа хүрэнтэж, эцэстээ харлана.
Шилбэ: Цагирагтай, нягт, доошоогоо бага зэрэг бүдүүрсэн, цайвар өнгөтэй.
Махлаг эд: Нягт, цагаан өнгөтэй, огтлоход өнгө нь бага зэрэг хувирдаг, аятайхан анхилуун үнэртэй.
Ургах газар: Өвөлжөө, бууц, ногооны талбай, цэцэрлэг, нуга, замын хажуу зэрэг ялзмаг ихтэй ямар ч газарт ургана.
Боловсруулж хэрэглэх: Шинэ мөөгний хальсыг хуулж хэрэглэнэ. Давсалж цуужуулахад тохиромжтой. Хатаавал өнгө нь харлана.
3. ЭГЭЛ ТОСОНДОЙ Масленок обыкновенный
Малгай: Голчоороо 6—16см. бөмбөгөр байснаа томорч хавтгай болдог. Гялгар. салслаг гадаргуутай. хүрэн бор, шарга, бор ногоовтор өнгөтэй. гадар хальс хуурамтгай.
Элгэн тал: Цайвар шаргал өнгөтэй.
Махлаг эд: Огтлоход өнгө нь үл мэдэг ягаардаг.
Шилбэ: Доошоогоо бүдүүвтэр бөгөөд цагирагтай.
Ургах газар: Шинэсэн 6а холимог ойд ургадаг.
Боловсруулж хэрэглэх: Малгайн хальсыг хуулж, шинээр нь болон цуужуулж хэрэглэнэ
Малгай: Голчоороо 3—14см, улбар шар, бор шар, алтан шаргал өнгөтэй, Дээд тал нь гүдгэр байснаа сүүлдээ хавтгай болно. Гадар хальс нь салслаг, хуурамтгай.
Элгэн тал: Жижиг амсар бүхий гуурснаас тогтоно. Тэр нь махлаг эдээсээ хялбархан салдаг.
Шилбэ: Цагирагтай, малгайтайгаа ижил өнгөтэй.
Махлаг эд: Цагаан буюу шаравтар өнгөтэй, огтлоход өнгө нь ялимгүй хувирдаг. Онцгой амтгүй, аятайхан үнэртэй.
Ургах газар: Нарсан ойн цоорхой, зөрөг замын дагуу ургана.
Боловсруулж хэрэглэх: Шинээр нь, эсвэл цуужуулж. чанаж хэрэглэнэ.
5.ИДЭШНИИ БӨӨНДИИ Белый гриб
Малгай: Голчоороо 4—19см, тал бөмбөлөгөрхүү, махлаг зузаан, гөлгөр, ургасан газраасаа болоод цайвар саарал, хүрэн, улаан хүрэн янз бүр.
Элгэн тал: Залуу мөөг цагаан, цагаан саарал, хөгшин мөөг шаргал гуурстай.
Шилбэ: Шулуувтар, ёзоор руугаа 6үдүүн, цайвар бор юмуу шарга өнгөтэй, зарим нь гадаргуудаа торлог хээтэй.
Махлаг эд: Цагаан өнгөтэй, нягт. огтлоход өнгө нь өөрчлөгдөхгүй, анхилуун үнэртэй.
Ургах газар: Шилмүүст ба навчит ой, холимог ойд
ургана.
Боловсруулж хэрэглэх: Давсалж, цуужуулахад тохиромжтой. Шинээр нь шарж, чанаж хэрэглэнэ.
6. БИДЭРТ САРХИАГ Волнушка розовая
Малгай: Голчоороо 5—13см. ягаан, улаавтар ягаан өнгөтэй. голдоо гүн биш хонхортой. хунисан ирмэгтэй, хилэнлэг гадаргуутай, хөгшрөх үед цагираг нь улайдаг.
Салбан: Цайвар шаргал, эсвэл цагаан, улбар шар өнгөтэй, шилбээ дагаж доошоо нийлж ургасан байна.
Шилбэ: Хөндий, цайвар юмуу улбар шар өнгөтэй.
Махлаг эд: Нягт, цагаан, эсвэл ягаавтар. давирхайрхуу үнэртэй, гашуун амттай, огтолж үзэхэд цайвар ягаан шүүс ялгарна.
Ургах газар: Хусан ой, навчит ой, холимог ойд ургана.
Боловсруулж хэрэглэх: Шинээр нь чанаж, шарж хэрэглэхэд тохиромжгүй. Зөвхөн давслана. Хүйтэн усанд угаасны юмуу чанасны дараа давсалж, хүнсэнд хэрэглэхийн өмнө дахин угаах хэрэгтэй.
7. БАРЗГАР ТААХАЙ, ХУСАНДАЙ Подберезовик
Малгай: Голчоороо 2—14см, эхлээд тал бөмбөлөг, цаашдаа хавтгайдуу гүдгэр болно. Гадаргуу нь гөлгөр,цайвар, шар юмуу бараандуу хүрэн.
Элгэн тал: Цагаан саарал өнгөтэй, зарим үед хүрэнтолботой. Гуурснуудын амсар шигүү.
Шилбэ: Цайвар саарал өнгөтэй, шулуун, доошоо аажимбүдүүрнэ. Гадаргуудаа бараан хайрстай.
Махлаг эд: Цагаан юмуу цайвар, огтлоход өнгө нь хувирдаггүй.
Ургах газар: Хусан ой, улиангаран ой, хааяа холимог ойд ургана.
Боловсруулж хэрэглэх: Шинээр нь чанаж, шарах юмуу цуужуулж, давсалж хэрэглэнэ.
Малгай: Голчоороо 5—17см. Эхлээд цагаан, төмбөгөрдүү байснаа хавтгай болно. Салслаг шаргал гадаргуутай.
Салбан: Цагаан шаргал өнгөтэй. нэлээд өргөн, шилбэтэйгээ нягт холбогдсон байна.
Шилбэ: Богино. бүдүүвтэр. цайвардуу шаравтар, заримдаа шар толботой, боловсорч гүйцсэн нь голдоо хөндий.
Махлаг эд: Цагаан, нягт боловч хэврэг, өвөрмөц үнэртэй, огтлоход гашуун амттай шүүс ялгарах бөгөөд тэр нь агаарт хялбархан шарлана.
Ургах газар: Навчит ба шилмүүст ой. холимог ойд ургана.
Боловсруулж хэрэглэх: Зөвхөн давсалж хэрэглэнэ. Давслахын өмнө усанд угаана.
9. УЛБАР САРХИАГ Рыжик
Малгай: Голчоороо 3—бсм, малгайн ирмэг хумбагардуу байснаа тэнийдэг. Хуурай гялгар гадаргуутай. Улбар шар өнгөтэй.
Салбан: Улбар шар өнгөтэй. шилбэтэйгээ холбоотой.
Шилбэ: Бортгорхуу хэлбэртэй, малгайтайгаа адил өнгөтэй.
Махлаг эд: Цайвар шаргал өнгөтэй, хэврэг бүтэцтэй, огтлоход гашуун амтгүй, ягаандуу шүүс гарч төдөлгүй ногоовтор болно. Сэнгэнэсэн сайхан үнэртэй.
Ургах газар: Шилмүүст ойд ургана.
Боловсруулж хэрэглэх: Давсалж цуужуулахад тохиромжтой. Шинээр нь шарж хэрэглэнэ.
Малгай: Голчоороо 3—бсм. тал бөмбөлөгөрхүү, махлаг бөгөөд биежүү, бор ногоон юмуу хурэн. хилэнлэг хуурай гадаргуутай.
Элгэн тал: Бор ногоон, шаргалдуу. Гуурсны сүв жижиг. олон өнцөгт амсартай.
Шилбэ: Бортгорхуу, доошоогоо нарийвтар, шаргал юмуу ягаавтар туяатай, хар хүрэндүү өнгөтэй.
Махлаг эд: Огтлоход өнгө нь бараг хувирахгүй.
Ургах газар: Шилмүүст ой, навчит ой. холимог ойд элбэг ургана.
Боловсруулж хэрэглэх: Дунд зэргийн амт чанартай. Шинээр нь эсвэл цуужуулж хэрэглэнэ.
11. ЦАЙВАР САРХИАГ Подгруздь белый
Малгай: Голчоороо 7—20см. цагаан юмуу цайвар өнгөтэй. залуу нь хавтгай. гүдгэр. сүүлдээ юүлүүр хэлбэртэй болно. Заримдаа гадаргуудаа хүрэн толботой. ирмэг нь доошоо эргэмтгий.
Салбан: Шилбэтэйгээ шууд холбоотой. хөхөвтөр өнгөтэй. нэлээд өргөн
Шилбэ: Богино. 6үдүүн. цаивардуу. хөгширсөн нь голоороо хөндий.
Махлаг эд: Цагаан өнгөтэй. нягт бөгөөд цул. огтлоход өнгө нь өөрчлөгдөхгүи. гашуун шүүсгүй. Ургах газар: Навчит ба шилмүүст ойд уогана.
Боловсруулж хэрэглэх: Шарж. чанаж хэрэглэнэ.
12. УЛИАНГАРЫН ТААХАЙ Подосиновик красный
Малгай: Голчоороо 5—20см. залуу нь тал бөмбөлөгөрхүү. яваандаа хавтайж төвгөрдүү болно. Улаан ягаан. улаан бор. хүрэн улаан, саарал өнгөтэй. Зузаавтар махлаг зөөлөн эдтэй.
Элгэн тал: Цайвар. гуурс нь шигүү.
Шилбэ: Доошоогоо 6үдүүн бортого хэлбэртэй. цагаан юмуу цайвардуу өнгөтэй. гадуураа бараан өнгийн тууш ширхэглэг хайрсаар хучигдмал.
Махлаг эд: Нягт бөгөөд цул, цагаан өнгөтэй. огтлоход хувирч хөхөвтөр болно. Онцгой үнэргүй.
Ургах газар: Навчит ба холимог ойд ургана.
Боловсруулж хэрэглэх: Давсалж. цуужуулж болно. Шинээр нь чанаж. шарж хэрэглэнэ.
13. ИДЭШНИЙ ЧИДМЭГ Сыроежка пищевая
Малгай: Голчоороо 5—бсм. эхлээд тал бөмбөлөгөрхүү байснаа аажимдаа оройгоосоо хонхойно. Гадаргуу нь нил ягаан юмуу улаавтар. Малгайн ирмэг гөлгөр буюу ялимгүй төвгөр. Гадар хальс нь хуурдаггүй. Харин малгайн ирмэгийн хальс нь хуурамтгай.
Салбан: Жигд, сийрэг. эхлээд цагаан сүүлдээ шаравтар болдог.
Шилбэ: Цагаан шарга өнгөтэй, доошоогоо ялимгүй нарийсдаг.
Махлаг эд: Огтлоход шүүс гарахгүүй. Мөөгний содон үнэртэй.
Ургах газар: Навчит ба шилмүүст ой, хааяа нугад ургана.
Боловсруулж хэрэглэх: Шинээр нь буюу давсалж хүнсэнд хэрэглэнэ.
Малгай: Тал бөмбөлөгөрхүү байснаа хавтайж. голоосоо хонхойно. Ногоон юмуу ногоон шар өнгөтэй. Салбан: Маш хэврэг. нарийхан. уртаараа жигд бус. цагаан.
Шилбэ: Цагаан юмуу цайвар ногоон, цул бөгөөд нягт, гөлгөр, хөгширсөн мөөгнийх сийрэг сэвсгэр, үйрэхдээ амархан.
Махлаг эд: Нягт байснаа зөөлөрч, үйрэмтгий болно. Мөөгний ердийн үнэртэй.
Ургах газар: Шилмүүст болон навчит ойд ургана.
Боловсруулж хэрэглэх: Шинээр нь юмуу чанаж давсалж хэрэглэхэд тохиромжтой.
Малгай: Голчоороо 2—7см. час улаан, цайвар улаан. хөхдүү туяатай. орой нь хавтгай боловч голдоо хонхор. Хальс нь амархан хуурна.
Салбан: Цагаан шаргалдуу өнгөтэй, жигд урттай, бяцрамтгай.
Шилбэ: Цагаан өнгөтэй. богиновтор.
Махлаг эд: Цайвар, гашуун амттай. Ургах газар: Шилмүүст. навчит. холимог ойд ургана.
Боловсруулж хэрэглэх: Шинээр нь юмуу давсалж. цуужуулж хэрэглэнэ.
Малгай: Голчоороо 7—Юсм. бөмбөгөрдүү байснаа хөгшрөхдөө тэнийдэг. Бор шаргал юмуу хүрэндүү бор өнгөтэй.
Салбан: Шилбэндээ бэхлэгддэггүй. Малгайнхаа ирмэгт тулсан хүрдэн цацраг үүсгэнэ. Цагаан өнгөтэй.
Шилбэ: Гөглөр. цул боловч аажимдаа голдоо хөндий үүсгэнэ. Угтаа өргөссөн шилбэвчтэй.
Махлаг эд: Цагаан өнгөтэй. онцгой үнэргүй. шүүсэрхэг,
Ургах газар: Нарсан 6а навчит ой. заримдаа холимог ойд ургана. Хортой учир хүнсэнд хэрэглэж болохгүй.
Малгай: Голчоороо 7—Юсм. бөмбөгөрдүү байснаа хөгшрөхдөө тэнийдэг. Бор шаргал юмуу хүрэндүү бор өнгөтэй.
Салбан: Шилбэндээ бэхлэгддэггүй. Малгайнхаа ирмэгт тулсан хүрдэн цацраг үүсгэнэ. Цагаан өнгөтэй.
Шилбэ: Гөглөр. цул боловч аажимдаа голдоо хөндий үүсгэнэ. Угтаа өргөссөн шилбэвчтэй.
Махлаг эд: Цагаан өнгөтэй. онцгой үнэргүй. шүүсэрхэг,
Ургах газар: Нарсан 6а навчит ой. заримдаа холимог ойд ургана. Хортой учир хүнсэнд хэрэглэж болохгүй.
Малгай: Голчоороо 4—9см, гадаргуу нь хүрэн бор өнгөтэй, зах ирмэг нь ягаавтар. эсвэл бүдэг бор.
Элгэн тал: Дугарагдуу амсар бүхий ягаавтар гуурстай
















