|
Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2009 оны арга хэмжээний эхний хагас жилийн тайлан 2009 оны 7 сарын 25-ний байдлаар Монгол улсын Засгийн газраас “Цөлжилттөй тэмцэх”, “Ногоон хэрэм” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг батлан, цөл хээрийн бүсэд мод, бут, сөөг тарих, мод үржүүлэх ажлыг эрчимжүүлж, улсын хэмжээнд улсын төсвөөс ойжуулалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2009 онд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-уул, Улаанбаатар, Орхон, Говьсүмбэр зэрэг аймгуудад улсын төсвийн хөрөнгөөр нийт 6497 га-д гүйцэтгэж, 895.500 мян. төг зарцуулахаар төлөвлөн ойжуулалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн явуулж байна. Ойжуулалт, нөхөн сэргээх ажлыг Монгол орны байгаль цаг уурын онцлог, бүс бүслүүр, хөрс ургамалжилтийн онцлогоос шалтгаалан, ойжуулалтын ажлыг тарьц, суулгац, үрээр, байгалийн зулзаган модыг шилжүүлэн тарих зэрэг аргуудыг хослуулан явуулж байна. Хангайн бүсийн аймгуудад ойжуулалтанд нарс, шинэсний тарьцыг 1 га-д 2500-3000 ширхэг, говь хээрийн бүс, ногоон зурвасанд улиас, хайлаас, бургас, шар хуайс, чацаргана, зэрэг мод бутны суулгацаар 1 га-д 800-1500 ширхэг ноогдуулан тарилтын ажил хийгдэж байна. Байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг ойн өнөөгийн байдал, шаардлага хэрэгцээнд тулгуурлан ойн үрийн байнгын болон түр хэсгийг хамгаалах, арчлах сэргээх, арга замаар гүйцэтгэн явуулах тухай Ойн газрын даргын тушаал 09 гарган хэрэгжүүлж байна. Үүний зорилго нь ойн үрийн байнгын болон түр хэсгийг тусгаарлаж, арчлан хамгаалах ажлыг үрийн хэсгүүд дэх үрийн модны чанарыг сайжруулах, урт удаан хугацаанд чанартай үр бэлтгэх нөхцлийг хангахад чиглэгдсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр байгалийн сэргэн ургалтын дэмжих ажилд нийт 1130 га-д, ойжуулалтын ажлыг 5367 га хийхээр төлөвлөсөн юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон нутгаас ирсэн тайланг нэгтгэн авч үзэхэд 7 дугаар сарын 20-ны байдлаар төлөвлөсөн төлөвлөгөөт ойжуулалтын ажлыг 4806 га-д, байгалийн сэргэн ургалтын дэмжих ажлыг 560 га-д, аймаг, орон нутгууд өөрийн хөрөнгөөр нийт 300 га-д ойжуулалт, нөхөн сэргээлийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцах зорилгоор мөн ойжуулсан талбайн хувийн хэргийн хөтлөлт, заавар зөвлөмж өгөх ойжуулалтын ажлын чанарт үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ойжуулалтын бодлогын хэлтсийн дарга Дашдаваа, мэргэжилтэн Ш.Эрдэнэдаваа Б.Соёлдэлгэр нар нь орон нутагт томилолтоор ажилласан. Төв аймаг Ойжуулалтын ажлыг Эрдэнэсумын ӨвөрБугат, Бага мухрын ам, Шохой цагаан булаг Батсүмбэр сумын үдлэг, Хужирт Шургуйтад, Мөнгөнморьт сумын Хашаат, тарвагатай, Баянгол, Зорголд, Баянцогт сумын Ноён уул, Дэлгэрхаан сумын Хуримт зэрэг газрын нийт 351 га-д, байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг Жаргалант сумын Бугат, Эрдэнэ сумын сэрүүн булаг, Батсүмбэрийн Шургуйтад нийт 90 га-д хийж гүйцэтгээд байна. Завхан Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг Тосонцэнгэл, Их уул, Тэлмэн сумын нутаг нийт 415 га-д ойжуулалт, байгалийн сэргэн ургалтын ажлыг 30 га-д хийсэн байна. Увс аймаг Ойжуулалтын ажлыг Зүүнговь сумын Хар Бураа, Улаангом сумын Цагаан бураа, тэрэм хад, Өндөрхангай сумын Могойн бэлчир, Сагил сумын Далт зэрэг газруудад нийт 223 га-д, байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг Баруунтуруун сумын Өвөржингийн ам хэмээх газар 50 га талбайд ойн үрийн байнгын талбай тусгаарлах ажлыг 5 сарын 20-ноос 28-ныг дуустал хийж гүйцэтгэсэн. Орхон аймаг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Онгоцот хэмээх газрын 130 га-д /2001 оны зохион байгуулалтын материалаас 20-р хэсэглэлийн ялгарал 8,15/, Цагаанчулуутын 20 га-д/26-р хэсэглэлийн 7-р ялгаралд хийж гүйцэтгэсэн / Дархан-уул аймаг Дархан уулын аймгийн Гүнжийн даваа, Хуурай, Нарийн ам, Дээд буурт, Домогт, Дээд бууртын ам, Моностой зэрэг газруудад ойжуулалтын ажлыг 239 га-д, байгалийн сэргэн ургалтын ажлыг 20 га-д хийсэн. Хөвсгөл аймаг Байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг тус аймгийн Тосонцэнгэл,Чандмань-Өндөр, Цагаан-Үүр зэрэгсумдын нутагт 2007 оны ой зохион байгуулалтын төслийн материалыг үндэслэн 100 га-д, ойжуулалтын ажлыг Булнайн нурууны нам давааны өвөр, Хуш давааны ам, Ужгийн ам, Мухар харганы сувгийн даваа, Хадат өндөр зэрэг газрын нийт 327 га-д хийж гүйцэтгэсэн. Архангай Архангай аймгийн Булган сумын Тана, Адгийн толгой, Хөх чулуу, Жаргалант сум, Цэнхэр сумын Өлтийн даваа, Эрдэнэмандал сумын Хуурайн даваа зэрэг газруудад ойжуулалтыг 197 га-д байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг 45 га-д хийж гүйцэтгэсэн. Дорнод Ойжуулалтын ажлыг Баян-уулын сумын нутагт Битүүгийн гол, Царамын голын дагуу нийт 85 га-д, байгалийн сэргэн ургалтын ажлыг 45 га-д хийж гүйцэтгэсэн. Дорноговь аймаг Ойжуулалт ногоон хэрэм байгалийн сэргэн ургалтанд туслах ажлын хүрээнд ойжуулалтын ажлыг 9 га-д, байгалийн сэргэн ургалтын ажлыг 20 га-д хийж гүйцэтгэсэн Өвөрхангай аймаг Ойжуулалтын ажлыг Тарагт сумын Арвайн тал, Морины их шүтээн гэдэг газарт 50 га-д, Зүүнбаян-Улаан сумын Цагаан бургас гэдэг газарт байшалийн сэргэн ургалтанд туслах ажлыг 30 га-д хийсэн. Булган аймаг Улсын хөрөнгөөр Булган аймгийн Бугат сумын нутаг Дундатын гол,Сэлэнгэ сумын Могойн урд,Тарвагатайн давааны Улаан овооны аманд ойжуулалтын ажлыг 331 га-д хийсэн. Орон нутгийн өөрийн хөрөнгөөр 210 га-д ойжуулалтын ажлыг хийсэн байна. Дээрх байдлаас үзэхэд орон нутгуудад ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь мод тарих, арчлах, услах ажлуудыг ерөнхийдөө гар аргаар явуулж байна. Иймд ойжуулалтыг ажлыг механикжуулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, усалгааны асуудлыг системчлэх, орон нутгийн үр тарьц суулгацын хэмжээг жил бүрийн ойжуулалтын хэмжээтэй уялдуулан нарийн тогтоох, чанар стандартын шаардлага хангасан тарьц, үр, суулгацаар ойжуулалтын ажлыг явуулах, ойжуулалт, нөхөн сэргээлтийн менежментийн асуудлыг боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТЭС ОЙН ГАЗАР |