|
|
|
Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам |
|
|
|
|
Зохиогч Administrator
|
|
Пүрэв гараг, 30-10-2008 05:34 |
|
Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэхүү журмын зорилго нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, технологийн хяналт тавих, гүйцэтгэлийг шалгаж хүлээж авах, тэдгээрийг санхүүжүүлэхтэй холбогдсон иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг зохицуулахад оршино. 1.2. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд мод, сөөгний үр, боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, мод үржүүлгийн газар байгуулж тарьц, суулгац ургуулах, хамгаалалтын ногоон зурвас, модлог ургамлын цэцэрлэг байгуулах, ой зохион байгуулалт, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хөнөөлт шавж, өвчин, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж, хамгаалах зэрэг ажил үйлчилгээ хамаарна. |
|
Цааш унших...
|
|
Таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах журам |
|
|
|
|
Зохиогч Administrator
|
|
Пүрэв гараг, 30-10-2008 05:32 |
|
Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэ журмын зорилго нь Ойн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5 дугаар заалтын дагуу таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах харилцааг зохицуулахад оршино. 1.2. Энэхүү журмыг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ой, модыг үнэлэн ойн санд худалдан авахад дагаж мөрдөнө. 1.3. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас худалдан авах таримал ойд дараахь төрлийн ой хамаарна: 1.3.1. мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшгийн нөлөөгөөр ойгүй болсон талбайд тарьж ургуулсан ой мод; 1.3.2. усны ундарга, ай сав болон баян бүрдийг хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой, мод; 1.3.3. хээршилт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл ой, ойн зурвас; 1.3.4. “Ногоон хэрэм”-ийн үндсэн чиг зурвасын дагуу тарьж ургуулсан ой, мод; 1.3.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардлагатай гэж үзсэн бусад төрлийн таримал ой хамаарна. |
|
Цааш унших...
|
|
|
|
|
|