Ойн сангийн тухай
А/Ойн сангийн тухай PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Пүрэв гараг, 30-10-2008 06:46

ОЙН САНГИЙН ТУХАЙ

“Ойн тухай” хуулийн 5.2-т заасанаар ойн сангийн газарт ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай хамаарна. 

2007 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол улсын ойн сан бүхий газар 19002.2 мянган га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 13397.1 мянган га талбайг эзэлж байна. Ойн сангийн талбай нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 12.1 хувийг эзэлнэ. Ойгоор бүрхэгдсэн талбай (улсын хэмжээний ойрхог чанар) нь нийт газар нутгийн 8.56 хувийг эзэлж байна. Манай орны ойн сангийн 75.6 хувийг шилмүүст навчит ой, 24.6 хувийг заган ой эзэлдэг юм.

Манай орны ой 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг нь шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас, бургас, сөөг нь навчит мод гэж 2 үндсэн ангид хуваагдана. Ойг бүрдүүлэгч моддын эзлэх хувь хэмжээг харуулсан дараахь зургаас харахад ойд зонхилогч гол мод нь шинэс байна.

Comments (0)

Цааш унших...
 


Ойн Газар

Та хариулаарай!

Оймод бидэнд ямар ашигтай вэ?
 

Статистик


mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
зочлогсодӨнөөдөр190
зочлогсодЭнэ 7 хоног1607
зочлогсодЭнэ сар1021
зочлогсодНийт129143

Сүлжээнд

Одоогоор 7 зочин холбогдсон

Хамтрагчид

Байгаль орчны яам
ЭкоЗалуус мэндчилж байна
CDEQ.MN
Oimod.mn Баннер