|
БАЯНХОНГОР АЙМГИЙН ОЙН САН Баянхонгор аймагт 1981 оны мэдээгээр 849.6 мян.га заг, 29.7 мян.га шинэс, 0.8 га тоорой, 6.9 га сухай, 8.1 га бургасны ойн сантай. Бөмбөгөр, Өлзийт, Бууцагаан, Баянхонгор, Баянцагаан сумд орчин тойронг цэцэрлэгжүүлж, чацаргана болон бусад мод сөөг тариалсаар байна. Тухайлбал “Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд Бөмбөгөр сум 2005 онд 30 га талбайг Хунзатын талд сонгож 2005 онд 12 га-д чацаргана, шар хуайс, хайлаас, улиас, тэхийн шээг, жигд, сухай, үхрийн нүд, бургасны 17500 ш суулгац тарьж, 2006 онд 18 га-д улиас, хайлаас, нарс, шар хуайс, улиас, чацаргана 19 мян.шир тарьжээ. Баянхонгор аймгийн төвд 2000 оноос 171.3 мян мод сөөг тарилсан бөгөөд Байгаль орчны алба нь Мод үржүүлгийн 2 га талбайд мод сөөг тариалж байна. |