|
Зохиогч Administrator
|
|
Пүрэв гараг, 30-10-2008 06:54 |
|
ЗАВХАН АЙМГИЙН ОЙН САН Аймгийн газар нутгийн гадарга, хөрс, ус, чийг, геологийн ерөнхий тогтоц, уур амьсгал зэргээс үндэслэн ургамлын аймаг нь нэн баялаг олон төрөл, зүйлтэй. Аймгийн 23 сумын 17-д нь их, бага хэмжээний шинэсэн ба навчит ой, мод, төгөл, зураатай, үхрийн нүд, нэрс, тошлой, хад зэрэг 10 гаруй зүйлийн жимс, жимсгэний бут, сөөг ургана. 1998 онд явуулсан судалгаанаас үзвэл Завхан аймгийн ойн сан бүхий газрын талбай 490728 га гэж тооцжээ. Аймгийн хэмжээгээр ойн талбай 989,9 мян.га, нийт нөөц нь 64860,9 мян.шоо метр бөгөөд өрнөд бүсийн ойн нөөцийн 73,2%-ийг эзэлнэ. Хангайн бүсийн нутагт хаг, хөвд, бушилж, улалж, боролз, алирс, арц, далан сүүл, ерхөг, алаг өвс болон уул, нуга, хээрийн олон төрөл, зүйлийн ургамал зонхилон өндөр сахлаг ургана. |
|
Цааш унших...
|