Мэдээ
Тавтай Морил - Oimod.mn PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Бямба гараг, 19-09-2009 06:17

Comments (6)

Сүүлд шинэчлэгдсэн ( Пүрэв гараг, 01-10-2009 10:48 )
 
2009 ОНЫ ОЙЖУУЛАЛТЫН ЯВЦ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Бямба гараг, 19-09-2009 06:14

Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2009 оны арга хэмжээний

эхний хагас жилийн тайлан

2009 оны 7 сарын 25-ний байдлаар

Монгол улсын Засгийн газраас “Цөлжилттөй тэмцэх”, “Ногоон хэрэм” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг батлан, цөл хээрийн бүсэд мод, бут, сөөг тарих, мод үржүүлэх ажлыг эрчимжүүлж, улсын хэмжээнд улсын төсвөөс ойжуулалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2009 онд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-уул, Улаанбаатар, Орхон,  Говьсүмбэр зэрэг аймгуудад улсын төсвийн хөрөнгөөр нийт 6497 га-д гүйцэтгэж, 895.500 мян. төг зарцуулахаар төлөвлөн ойжуулалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн явуулж байна.

         Ойжуулалт, нөхөн сэргээх ажлыг Монгол орны байгаль цаг уурын онцлог, бүс бүслүүр, хөрс ургамалжилтийн онцлогоос шалтгаалан, ойжуулалтын ажлыг тарьц, суулгац, үрээр, байгалийн зулзаган модыг шилжүүлэн тарих зэрэг аргуудыг хослуулан явуулж байна. Хангайн бүсийн аймгуудад ойжуулалтанд нарс, шинэсний тарьцыг 1 га-д 2500-3000 ширхэг, говь хээрийн бүс, ногоон зурвасанд улиас, хайлаас, бургас, шар хуайс, чацаргана, зэрэг мод бутны суулгацаар 1 га-д 800-1500 ширхэг ноогдуулан тарилтын ажил хийгдэж байна.

Байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг ойн өнөөгийн байдал, шаардлага хэрэгцээнд тулгуурлан ойн үрийн байнгын болон түр хэсгийг хамгаалах, арчлах сэргээх, арга замаар гүйцэтгэн явуулах тухай Ойн газрын даргын тушаал 09 гарган хэрэгжүүлж байна. Үүний зорилго нь ойн үрийн байнгын болон түр хэсгийг тусгаарлаж, арчлан хамгаалах ажлыг үрийн хэсгүүд дэх үрийн модны  чанарыг сайжруулах, урт удаан хугацаанд чанартай үр бэлтгэх нөхцлийг хангахад чиглэгдсэн.

 Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр байгалийн сэргэн ургалтын дэмжих ажилд нийт 1130 га-д, ойжуулалтын ажлыг 5367 га хийхээр төлөвлөсөн юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон нутгаас ирсэн тайланг нэгтгэн авч үзэхэд 7 дугаар сарын 20-ны байдлаар төлөвлөсөн төлөвлөгөөт ойжуулалтын ажлыг 4806 га-д, байгалийн сэргэн ургалтын дэмжих ажлыг 560 га-д, аймаг, орон нутгууд өөрийн хөрөнгөөр нийт 300 га-д ойжуулалт, нөхөн сэргээлийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Ойжуулалт, нөхөн сэргээлтийн  ажлын хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцах зорилгоор мөн ойжуулсан талбайн хувийн хэргийн хөтлөлт, заавар зөвлөмж өгөх ойжуулалтын ажлын чанарт үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ойжуулалтын бодлогын хэлтсийн дарга Дашдаваа, мэргэжилтэн Ш.Эрдэнэдаваа Б.Соёлдэлгэр нар нь орон нутагт томилолтоор ажилласан.

Төв аймаг

Ойжуулалтын ажлыг Эрдэнэсумын ӨвөрБугат, Бага мухрын ам, Шохой цагаан булаг Батсүмбэр сумын үдлэг,  Хужирт Шургуйтад, Мөнгөнморьт сумын Хашаат, тарвагатай, Баянгол, Зорголд, Баянцогт сумын Ноён уул, Дэлгэрхаан сумын Хуримт зэрэг газрын нийт 351 га-д, байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг Жаргалант сумын Бугат, Эрдэнэ сумын сэрүүн булаг, Батсүмбэрийн Шургуйтад нийт 90 га-д хийж гүйцэтгээд байна.

Завхан

Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг  Тосонцэнгэл, Их уул, Тэлмэн сумын нутаг нийт 415 га-д ойжуулалт, байгалийн сэргэн ургалтын ажлыг 30 га-д хийсэн байна.

Увс аймаг

Ойжуулалтын ажлыг Зүүнговь сумын Хар Бураа, Улаангом сумын Цагаан бураа, тэрэм хад, Өндөрхангай сумын Могойн бэлчир, Сагил сумын Далт зэрэг газруудад нийт 223 га-д, байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг Баруунтуруун сумын Өвөржингийн ам хэмээх газар 50 га талбайд ойн үрийн байнгын талбай тусгаарлах ажлыг 5 сарын 20-ноос 28-ныг дуустал хийж гүйцэтгэсэн.

Орхон аймаг

Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Онгоцот хэмээх газрын 130 га-д /2001 оны зохион байгуулалтын материалаас 20-р хэсэглэлийн ялгарал 8,15/, Цагаанчулуутын 20 га-д/26-р хэсэглэлийн 7-р ялгаралд хийж гүйцэтгэсэн /

Дархан-уул аймаг

Дархан уулын аймгийн Гүнжийн даваа, Хуурай, Нарийн ам, Дээд буурт, Домогт, Дээд бууртын ам, Моностой зэрэг газруудад ойжуулалтын ажлыг 239 га-д, байгалийн сэргэн ургалтын ажлыг 20 га-д хийсэн.

Хөвсгөл аймаг

Байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг тус аймгийн Тосонцэнгэл,Чандмань-Өндөр, Цагаан-Үүр зэрэгсумдын нутагт 2007 оны ой зохион байгуулалтын төслийн материалыг үндэслэн 100 га-д, ойжуулалтын ажлыг Булнайн нурууны нам давааны өвөр, Хуш давааны ам, Ужгийн ам, Мухар харганы сувгийн даваа, Хадат өндөр зэрэг газрын нийт 327 га-д хийж гүйцэтгэсэн.

Архангай

Архангай аймгийн Булган сумын Тана, Адгийн толгой, Хөх чулуу, Жаргалант сум, Цэнхэр сумын Өлтийн даваа, Эрдэнэмандал сумын Хуурайн даваа зэрэг газруудад ойжуулалтыг 197 га-д байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг 45 га-д хийж гүйцэтгэсэн.

Дорнод

Ойжуулалтын ажлыг Баян-уулын сумын нутагт Битүүгийн гол, Царамын голын дагуу нийт 85 га-д, байгалийн сэргэн ургалтын ажлыг 45 га-д хийж гүйцэтгэсэн.

Дорноговь аймаг

Ойжуулалт ногоон хэрэм байгалийн сэргэн ургалтанд туслах ажлын хүрээнд ойжуулалтын ажлыг 9 га-д, байгалийн сэргэн ургалтын ажлыг 20 га-д хийж гүйцэтгэсэн

Өвөрхангай аймаг

Ойжуулалтын ажлыг Тарагт сумын Арвайн тал, Морины их шүтээн гэдэг газарт 50 га-д, Зүүнбаян-Улаан сумын Цагаан бургас гэдэг газарт байшалийн сэргэн ургалтанд туслах ажлыг 30 га-д хийсэн.

Булган аймаг

Улсын хөрөнгөөр Булган аймгийн Бугат сумын нутаг Дундатын гол,Сэлэнгэ сумын Могойн урд,Тарвагатайн давааны Улаан овооны аманд ойжуулалтын ажлыг 331 га-д  хийсэн. Орон нутгийн өөрийн хөрөнгөөр 210 га-д ойжуулалтын ажлыг хийсэн байна.

Дээрх байдлаас үзэхэд орон нутгуудад ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь мод тарих, арчлах, услах ажлуудыг  ерөнхийдөө гар аргаар явуулж байна. Иймд ойжуулалтыг ажлыг механикжуулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, усалгааны асуудлыг системчлэх, орон нутгийн үр тарьц суулгацын  хэмжээг жил бүрийн ойжуулалтын хэмжээтэй уялдуулан нарийн тогтоох, чанар стандартын шаардлага хангасан тарьц, үр, суулгацаар ойжуулалтын ажлыг явуулах, ойжуулалт, нөхөн сэргээлтийн менежментийн асуудлыг боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

 

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТЭС

ОЙН ГАЗАР

 

 

 

Comments (0)

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба гараг, 19-09-2009 06:31 )
 
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаал PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Даваа гараг, 09-02-2009 16:10

2009 онд ойгоо хэрэглээний модны дээд хязгаар батлах тухай

 “Ойн тухай хууль”-ийн 29 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 13.3.2, 8 дугаар зүйлийн 8.4; 8.6, 7 дугаар зүйлийн 7.4.2, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн” 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Аймаг, нийслэлийн 2009 онд ойн сангаас бэлтгэх модны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

Comments (0)

Цааш унших...
 
Таримал ойг улсын ойн санд шилжүүлэх журам PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Пүрэв гараг, 30-10-2008 05:34

Таримал ойг улсын ойн санд шилжҮҮлэх журам
 
Нэг. Ерөнхий зүйл 1.
Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ойн санг нөхөн сэргээх зорилгоор тарьж ургуулсан ойг хүлээн авч улсын ойн санд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хоёр. Таримал ойг хүлээн авах

Comments (0)

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа гараг, 09-02-2009 15:58 )
Цааш унших...
 
Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Пүрэв гараг, 30-10-2008 05:34

Нэг. Ерөнхий зүйл

       1.1. Энэхүү журмын зорилго нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, технологийн хяналт тавих, гүйцэтгэлийг шалгаж хүлээж авах, тэдгээрийг санхүүжүүлэхтэй холбогдсон иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг зохицуулахад оршино.

1.2. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд мод, сөөгний үр, боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, мод үржүүлгийн газар байгуулж тарьц, суулгац ургуулах, хамгаалалтын ногоон зурвас, модлог ургамлын цэцэрлэг байгуулах, ой зохион байгуулалт, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хөнөөлт шавж, өвчин, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж, хамгаалах зэрэг ажил үйлчилгээ хамаарна.

Comments (0)

Цааш унших...
 
Таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах журам PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Пүрэв гараг, 30-10-2008 05:32
Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэ журмын зорилго нь Ойн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5 дугаар заалтын дагуу таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журмыг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ой, модыг үнэлэн ойн санд худалдан авахад дагаж мөрдөнө.

1.3. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас худалдан авах таримал ойд дараахь төрлийн ой хамаарна:

1.3.1. мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшгийн нөлөөгөөр ойгүй болсон талбайд тарьж ургуулсан ой мод;

1.3.2. усны ундарга, ай сав болон баян бүрдийг хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой, мод;

1.3.3. хээршилт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл ой, ойн зурвас;

1.3.4. “Ногоон хэрэм”-ийн үндсэн чиг зурвасын дагуу тарьж ургуулсан ой, мод;

1.3.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардлагатай гэж үзсэн бусад төрлийн таримал ой хамаарна.

Comments (0)

Цааш унших...
 
Мод зарж байна. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Пүрэв гараг, 30-10-2008 05:31
Шар хуайс 1000 ширхэг, 2 настай , 130-140 см өндөртэй, 2900 төгрөгөөр, Чацаргана 1500 ширхэг, 3 настай, 60-80 см, 2500 төгрөгөөр зарж байна. Монос, нохойн хошуу, долоогоно, үхрийн нүд байга зэрэг байна.

Comments (7)

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа гараг, 09-02-2009 15:55 )
 
Зар PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Пүрэв гараг, 30-10-2008 05:30

Хайлаас 7000 ширхэг өндөр нь 60- см -ээс дээш үндэс сайн 3 настай хайлаас модыг яаралтай зарна.

Холбоо барих утас: 99206455, 5010645

Comments (1)

 
Зүлэг тарьж арчлах арга PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Пүрэв гараг, 30-10-2008 05:29
Мод сөөг тарьсны дараа талбайг зүлэгжүүлэхийн өмнө мод сөөгний нүхнээс гарсан  чулууг эөөж цэвэрлэнэ.Шим тэжээл муутай газрын хөрсийг 20-30 см гүн хагалж хайрга чулууг цэвэрлэж аваад үлдсэн шороог зөөсний дараа хар хүрэн хөрсийг 2.5х2.5 см-н нүхтэй шигшүүрэр шигшиж ургамлын үндэс бусад хогноос цэвэрлэж шигшсэн хар хүрэн хөрсийг 20 см-с доошгүй зузаан дэвсэж гадаргууд   нэгэн жигд тараан тэгшилнэ.
 

Comments (0)

Цааш унших...
 
Эрдэм шинжилгээний бага хурал, сургалт зохион байгуулагдана PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Пүрэв гараг, 30-10-2008 05:28

1.Зорилтот хэсэг

Төслийн зорилтот хэсэг нь үндэсний, болон аймаг, сумын түвшний холбогдох байгууллага, иргэдийн төлөөлөл, ялангуяа ой, хээрийн түймэрт өртөгдөх магадлал бүхий орон нутгийн иргэд байна.

2. Хэрэгжүүлэх алхмууд

Төсөл 6 хэсгээс бүрдэнэ:

Эрдэм шинжилгээний бага хурал

  1. Дугуй ширээний хэлэлцүүлэг
  2. Туршилт
  3. Багаж, тоног төхөөрөмжөөр хангах
  4. Эрсдлийн анализ / дүн шинжилгээ
  5. Түймрийн үндэсний бодлого, стратеги

Дэлгэрүүлбэл:

Comments (0)

Цааш унших...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараагийн > Төгсгөл >>

Хуудас 1 of 2

Ойн Газар

Та хариулаарай!

Оймод бидэнд ямар ашигтай вэ?
 

Статистик


mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
зочлогсодӨнөөдөр192
зочлогсодЭнэ 7 хоног1609
зочлогсодЭнэ сар1023
зочлогсодНийт129145

Сүлжээнд

Одоогоор 12 зочин холбогдсон

Хамтрагчид

Байгаль орчны яам
ЭкоЗалуус мэндчилж байна
CDEQ.MN
Oimod.mn Баннер